
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “16 хоногийн аян” жил бүр дэлхий дахинд 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд зохион байгуулагддаг. Энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор тэмдэглэгдэж байна.


Өсвөр насныхан, залуучууд цахим орчинд идэвхтэй хэрэглэгч болсон өнөө үед цахим дээрэлхэлт, гүтгэлэг, заналхийлэл, нүцгэн зургийн дарамт (sextortion), онлайн грүүминг, мөрдөлт, deepfake зэрэг шинэ төрлийн ХҮЧИРХИЙЛЭЛ эрчимтэй нэмэгдэж байна.
Ихэнх хохирогч нь эмэгтэйчүүд, охид, өсвөр насныхан байдаг.

Монгол Улсын нөхцөл байдал:

Сүүлийн жилүүдэд цахим ХҮЧИРХИЙЛЭЛ эрс өсч байна.
Залуучуудын 51.3% нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан.
Хүүхдүүдийн онлайн дарамтын дуудлагын тоо 2023 онд 5 дахин нэмэгдсэн.

Танихгүй хүнээс заналхийлсэн мессеж авсан иргэн нийтлэг бөгөөд онлайн гүтгэлэг, доромжлол түгээмэл байна.

Цахим хүчирхийлэл юугаараа аюултай вэ?


Хохирогчийн сэтгэлзүй, сурлага, ажилд шууд сөрөг нөлөөтэй

Нэр хүндэд халдаж, амьдралд бодит эрсдэл үүсгэдэг

Гэр бүл, найз нөхдийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг

Хүүхэд, өсвөр насныхны хувьд амиа хорлох бодолд хүргэх эрсдэлтэй
Энэ мэтийн аюулд өртөхгүйн тулд….

Танихгүй хүнтэй хувийн мэдээллээ хуваалцахгүй байх

Хүүхдүүддээ цахим орчны эрсдэл, зөвшөөрлийн ойлголтыг тайлбарлах

Гүтгэлэг, заналхийлэл, дарамтын тохиолдолд нотолгоогоо хадгалах

Хуурамч хаяг, дарамт, заналхийллийн тухайд 108, 102 дуудлагын төвд мэдээллэх

Хүүхдэд хандсан онлайн дарамтын үед хүүхдийн тусламжийн 108 дугаар руу яаралтай хандах

Соёлтой, хариуцлагатай хэрэглээг гэр бүл дотроо хэвшүүлэх зэргээр өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд