Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцахаар манай цахим хуудаст зочилж байгаа Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Тус газар нь аймгийн 13 сум, 1 тосгоны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Хэрэглэгч таны болон танай гэр бүлийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хэрэгцээт хүсэл шаардлагыг үйлчилгээний чанар, хүртээмжид тусгаж, хүргэхийн төлөө бид түгээх сүлжээний хүчин чадал, олон жилийн туршид хуримтлуулсан мэргэжлийн ажилтнуудынхаа туршлагад тулгуурлан хичээнгүйлэн ажиллаж байна. 

Хүндэтгэсэн:

Баян-Өлгий аймгийн ЦШСГ-ын дарга Ж. КЕРЕЙ